Улсын аварга Э.Оюунболдод “Ниссан Патрол Y62” автомашин гардуулан өглөө

2019-07-13

Т.САЙХАН

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү бөх Улсын аварга Э.Оюунболдод өнөөдөр /07.13/ “Моннис Моторс” компаниас амласан түрүү бөхийн бай шагнал болох 239 сая төгрөгийн үнэ бүхий “Ниссан Патрол Y62” автомашиныг гардуулан өглөө. Шагнал гардуулах арга хэмжээнд Хотын Захирагч С.Амарсайхан болон “Моннис моторс” ХХК-ны ерөнхий захирал П.Баяр болон Монгол Улсын шинэхэн аварга Э.Оюунболдын гэр бүлийнхэн, бөх сонирхогчид  оролцов. Улсын аварга Э.Оюунболд  “Маш их баяртай байна. “Моннис Моторс” компанийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Үндэсний бөхийг дэмжиж байгаад сэтгэл өндөр байна” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ