Ахмадын шагайн харваанд Хэнтий аймгийн баг түрүүллээ

2019-07-13

Б.БАЯРЖАВХЛАН

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадамд ахмадын шагайн харвааг анх удаа амжилттай зохион байгууллаа.  Энэ харваанд 12 багийн 96 харваач оролцож Хэнтий аймгийн Ж.Бүрнээ ахлагчтай баг түрүүлж, Г.Пүрвээ ахлагчтай  Сэлэнгэ аймгийн баг удаалжээ.  Харин гуравдугаар байрт Ч.Гомбо ахлагчтай Дорноговь аймгийн баг, Г.Тулга ахлагчтай  Дундговь аймгийн баг шалгарлаа. Улсын харьшгүй мэргэн Ж.Бүрнээ “Би Хэнтий аймгийн Батноров сумын  малчин хүн. Энэ жил ахмадын харвааг зохион байгуулсан Шагай холбооныхондоо баярлалаа. Баг хамт олноороо түрүүлсэндээ сэтгэл өндөр байна” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ