Аварга төрсөн наадам боллоо

2019-07-12

Т.САЙХАН

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 бөх зодоглосноос Хэнтий аймгийн харъяат, улсын арслан Э.Оюунболд анх удаа түрүүлж, аварга цолны болзол хангалаа. Улсын аварга Н.Батсуурь үзүүрлэж, төрийн наадамдаа хоёр түрүү нэг үзүүртэй болж байна. Ийнхүү Хэнтий аймгаас төрсөн гурав дахь бөх болж байна. Тэрээр дархан аварга Б.Бат-Эрдэнийн шавь юм. Өдгөө 26 нас хүрч байгаа юм.

Баяр наадмын шөвгийн дөрөвт  улсын аварга Н.Батсуурь Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын гарьд Б.Гончигдамбаар, улсын арслан Э.Оюунболд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын арслан Ц.Содномдоржаа нар тус тус тунаж үлдсэн юм

Эх сурвалж:www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ