Энэ жилийн баян ходоод дараа жилийн түрүү магнай болоорой

2019-07-12

Б.НАМУУНТАМИР

Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан дааганы уралдаанаар хаалтаа хийлээ. Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын  хурдан дааганы уралдаанд газар газраас шигшигдэж ирсэн 200 гаруй даага уралдснаас энэ жилийн дааганы уралдаанд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын  уяач Г.Чинзоригийн халтар  даага түрүү магнай хүртэж түмэн олноо баярлуулсан талаар бид өмнө мэдээлсэн.

Архангай аймгийн Р.Дуламсүрэнгийн халиун даага  аман хүзүүн орсон “Уг нь түрүүлж орж юм. Тэгсэн дахин ухраагаад үзэхэд аман хүзүү байлаа.Миний шувуун саарал азарганы төл. Энэ жилийн наадамд азарга маань айргийн авд хурдалсан. Одоо даага маань аман хүзүүдлээ. Сэтгэгдэл их өндөр байна. Архангайчууддаа мэнд дэвшүүлмээр байна. Мөн нийт Монгол зон олон минь дэнж хотойтол сайхан наадаарай гэж хэлмээр байна” гэлээ.

Монголчууд хэзээнээс энэ жилийн баян ходоод түрүү жилийн түрүү магнай хэмээн бэлэгшээн ирсэн дааганы уралдаанд баян ходоодонд орсон сартай шарга дааганы уяа сойлгийг нь тааруулсан аймгийн алдарт уяач Архангай аймгийн харьяат Болдбаатар “Даага маань улсын их баяр наадамд уралдаж үзлээ. Жоохон тэвдээд байх шиг байна. Явсангүй дараа дараагийн олон наадамд түрүү магнай, айраг авах байх. Нар хур тэгширсэн сайхан наадам болж байна” гэсэн юм.

Ийнхүү гурван өдрийн турш үргэлжилсэн зургаан насны морьдын уралдаан өндө зохион байгуулалт, өндөржүүлсэн бэлэн байдал, жуулчдын хөл хөдөлгөөнд дарагдан, уухайн дуу хүй долоон худгаа хангинасан, түрүү магнай барианд орж ирэхэд Монгол хүний омогшил, бахархал зэрэг төрүүлэм, айрагдсан моридыг харж уяачтай нь цуг нууцхан хоолой зангируулам сайхан болж өндөрлөлөө. Дашрамд барианд унаачгүй хоёр даага орж ирсэн бөгөөд мэргэжилтнүүдээс тодруулахад мориноосоо унасан бөгөөд бэртэл эмтэл аваагүй гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ