Онцлох бөх: 21 настай шинэ начин Б.Орхонбаяр

2019-07-12

С.САРУУЛ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр ёслол төгөлдөр үргэлжилж байна. Тэр дунд Үндэсний бөхийн барилдааны тавын даваа наадамчин олныг суудлаас нь өндөлзүүллээ. Тавын даваанд таван шинэ начин төрсөн нь аргагүй л  наадамчдыг  цэнгүүллээ.

Шинэ начингуудын дундаас Сэлэнгэ аймгийн харьяат аймгийн хурц арслан Б.Орхонбаяр онцгой байлаа. Тэрээр 21 насандаа уран мэхийг уралдуулж Улсын начны болзол хангаад байна. Б.Орхонбаяр өнөө жилийн наадамд аймгийн арслан  Ц.Сандагдоржоор тав давж нутгийн зон олон Монголчуудынхаа сэтгэлийг баясгалаа.

Боохой хэмээх улсын арслан Д.Данзангийн өлгий нутаг болох Цагааннуур сумд 1998 оны долдугаар сарын 1-нд төрсөн Б.Орхонбаяр 95 кг жинтэй, 180 см өндөр. Бэлтгэлээ 2015 оноос хойш улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгийн удирдлагад хийж, гурван жилийн өмнө Цагааннуурын наадамд түрүүлж, сумын заан болсон. Өнгөрсөн жил Сэлэнгийн наадамд зодоглохдоо наймын даваанд Н.Энхжаргалыг өвдөг шороодуулан, аймгийн арслан цол хүртсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ