Шинээр төрсөн начингуудын хэн нь хэн бэ?

2019-07-12

Т.САЙХАН

Хүчит бөхийн барилдааны тавын даваанд 12 аймаг, цэргийн цолтой бөхчүүд үлдсэнээс одоогоор таван Улсын начин цолтон төрөөд байна. Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн арслан Н.Баярбаатар, мөн тус харьяат, аймгийн хурц арслан Б.Орхонбаяр, Увс аймгийн харьяат, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн арслан Б.Цэдэнсодном нар төрийн их наадамд тавж давж, Улсын начин цолны болзол хангалаа. Тэд талаарх мэдээллийг хүргэе.

Улсын начин Н.Баярбаатар:  Тэрээр Сэлэнгэ аймгийн  Улсын аварга Г.Эрхэмбаяраар тав давж, начин цолны болзолыг хангалаа.  Сэлэнгэ аймгийн Мандал сумын бөх. 2015 онд Сэлэнгэ аймгийн баяр наадамд түрүүлж, арслан цолны болзол хангаж байв.

Улсын начин  Ж.Ням-Эрдэнэ: Улсын заан Н.Жаргалбаяраар тав давсан. Увс аймгийн Тэс сумын харьяат бөх. Тэрээр 2016 онд аймгийн заан, 2018 онд  Увс аймгийнхаа баяр наадамд түрүүлж, арслан цолны болзол хангасан юм.

 Аймгийн арслан Б.Цэдэнсодном: Улсын харцага Х.Гантулгаар дөрөв давлаа.  Тэрээр Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат.  Их Монголын хүчтэн дэвжээний бөх.

Улсын начин Б.Орхонбаяр:  Тэрээр аймгийн арслан  Ц.Сандагдоржоор тав давлаа.  Сэлэнгүүд ч түүнийг начин болно хэмээн хүлээж, захыг нь мушгиж байсныг үгүйсгэхгүй юм. Учир нь Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн гарын шавь нарын нэг бөгөөд  багшийнхаа эрдмийг эзэмшиж яваа залуу бөх юм.

Улсын начин А.Давааням: Улсын харцага М.Бадарчаар тав давж, начин цолны болзол хангалаа. Тэрээр Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат бөх юм. 2010 онд  Булган аймгийн баяр наадамд аймгийн арслан А.Батмөнхөөр долоо даван түрүүлж  Аймгийн арслан цол хүртсэн байдаг.

Эх сурвалж:www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ