Онцлох хүн: Өмнөд Австралиас ирсэн харваач Роберт Штузел

2019-07-12

Б.БАЯРЖАВХАН

Баяр наадам өргөн дэлгэр сайхан үргэлжилж байна.  Энэ удаа Өмнөд Австралиас ирсэн харваач Роберт Штузелтэй цөөн хором ярилцлаа.

Сайхан наадаж байна уу. Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайхаан та сайхан наадаж байна уу. Намайг Роберт Штутзел гэдэг. 44 настай.

Хэзээ Монголд ирсэн бэ. Монголд ямар ажил хийдэг вэ?

-Гурван жилийн өмнө Өмнөд Австралиас ирсэн. Эхнэр хоёр охины хамт амьдардаг. Эхнэр маань уул уурхайн компанид ажилладаг. Би гэр бүлийнхээ арын албанд зүтгэдэг дээ.

Яагаад нум сумыг сонгон хичээллэх болсон бэ?

15 настайгаасаа нум сумаар хичээллэсэн. Ан гөрөөнд их сонирхолтой байлаа. Туулай, шувуу зэргийг агнадаг байсан. Монгол нум сумаар өнгөрсөн оны зургадугаар сараас эхэлж хичээллэсэн. Хоёр дахь жилдээ наадмын харваанд оролцож байна. Монгол харваачид маш чадварлаг. Би Монгол сурын харваанд дуралчихаад байна. Тийм ч учраас бага охиндоо сур харвахыг зааж өгч байгаа.

Монгол наадмын тухай таны сэтгэгдэл ямар байна вэ?

-Монгол наадам үнэхээр  гайхалтай санагддаг. Хүн бүр наадмаар үндэсний хувцсаараа гоёдог. Төрийн тэргүүнээс эхлээд нялх балчир хүүхэд хүртэлээ өмсдөг нь надад сайхан санагддаг. Би ч бас гоёх дуртай. Дээл өмсөөд нум сумын хэрэгсэлээ бариад явахаараа өөрийгөө Монгол хүн болсон мэт төсөөлдөг. Мөн жуулчдад энэ сайхан соёлоо нэг дор харуулах боломжыг олгодогт баярладаг шүү.

Эх сурвалж:www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ