Түрүү бөхийг ямар шагналууд хүлээж байна вэ?

2019-07-12

Т.САЙХАН

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 512 бөх барилдаж байна.  Одоогоор бөхийн тааврууд ид яригдаж, бөх сонирхогчид барилдаанаа шимтэн үзэж байна.

Энэ жилийн бөхийн барилдаан түрүүлсэн бөхөд “Тоёота” компани машин өгөхгүй дурсгалын цом өгөхөө амалсан бол “Моннис моторс” ХХК-наас 239 сая төгрөгийн өртөг бүхий “Ниссан патрол Y62” маркийн автомашин өгөхөөр болсноо зарласан юм. Түүнчлэн бөхийн гал, нутгийн зөвлөл, төр засгаас өөрсдийн нэрэмжит шагналаа олгодог.  Үүнээс онцлоход,  Батноров хийцийн арга барилыг ашиглан дан гар аргаар бүтээсэн 90 см өндөр 60 кг орчим жинтэй алт, мөнгө, эрдэнийн чулуугаар уг цомыг урлан хүргэж байна. Үндсэн суурийг ногоон гартаамаар хийж, тулгуур 4-н багана дээр  улаан хас, ногоон хаш, гартаам, номин эрдэнийн чулууг шигтгэн оройд нь хангарьд, луу, бар, арсланг алтаар урлан 50 см амсартай цул мөнгөн аягыг байрлуулсан аж.  Өөрийн гэсэн өвөрмөц ур хийцээрээ ялгарах энэ цомонд монгол түмний дээдлэн хүндэлдэг билигзүйн бүх ухааныг уламжлалт ус, уул, үүлэн хээн дүрслэлээр шингээсэн гэдгээ  “Тоёота”-гийнхон тайлбарласан. Цомын жин 60 кг.  Шилжин явахгүй, түрүүлсэн бөхөд насан туршид нь хадгалагдана. Мөнгөн дүнгээр тооцвол чамгүй үнэд хүрнэ гэдгийг хэлж байгаа.

Тэгвэл Ниссан группээс түрүү бөхийн байд очих “Ниссан патрол Y62”  маркийн энэхүү машины зах зээлийн ханш 239 сая төгрөг.  Ямартай эхний ээлжинд энэ хоёр бай шагнал өнөө орой эзнээ хүлээж байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ