Шагайн харвааны шөвгийн найман баг шалгарлаа

2019-07-12

Б.Баяржавхлан

Шагайн харвааны шөвгийн найман баг шалгарч үлдлээ. Шөвгийн наймд Ш.Отгонбаяр ахлагчтай “Болд төмөр ерөө голын баг”, Л.Болд ахлагчтай “Төмөр замын баг”, Ц.Энхбат ахлагчтай Төв аймгийн “Хийморь”баг, Б.Түвшинбаяр ахлагчтай “Өмнөговь аймгийн баг шалгарлаа.  Түүнчлэн  Л.Ганбат ахлагчтай “Өвөрхангай аймгийн баг, Э.Машбат ахлагчтай “Баянхонгор аймгийн баг, С.Яамаранз ахлагчтай АПУ компани “Алдар баг”, Б.Алтангэрэл ахлагчтай Дорноговь аймгийн багууд байсан юм. Одоо найман багийг хоёр зоонд хувааж бүсийн тоглолт хийлээ. А зооны багууд тэнцсэн учраас сум уралдуулж байна. Б зооноос Төмөр замын Л.Болд ахлагчтай баг нэгээр гарч, АПУ компаны С.Яамаранз ахлагчтай алдар баг хоёроор гарсан юм. Мөн Ахмадын шагайн харвааны медалын төлөөх тоглолт болж байна. Ж.Бүрнээ ахлагчтай “Хэнтий аймгийн” баг, Г.Пүрвээ ахлагчтай “Сэлэнгэ аймгийн баг”-ууд тоглож байна. Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн баг хожиж явна.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ