Г.Өсөхбаяр аваргын хүү Г.Пэрэнлэйжамц анх удаа зодоглов

2019-07-12

Т.САЙХАН

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын хүчит бөхийн нэгийн даваанд Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаярын хүү Пэрэнлэйжамц анх удаагаа хүч үзэв. Тэрээр энэ даваанд Монгол Улсын гарьд И.Доржсамбуутай таарч  өвдөг шороодсон байна.  Гэсэн ч тэрээр аавынхаа шийрийг хатааж, зүлэг ногоон дэвжээнээ энэ жил барилдлаа.   Г.Пэрэнлэйжамц нь сагсан бөмбөгөөр хичээллэдэг,  Үндсэний шигшээ багийн тамирчин. Сагсан бөмбөгийн өсвөрийн 3*3 ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцсон байдаг.

Өсөхбаяр овогтой Пэрэнлэйжамц

-2002 оны хоёр дугаар сарын 16-нд төрсөн 
-198 см өндөр, 96 кг жинтэй
-Өсвөрийн УАШТ-ны нэг алт, нэг мөнгө,хоёр хүрэл медаль
-Өсвөрийн УАШТ-ны Шилдэг тоглогч
– ICG Олон Улсын хүүхдийн наадмын мөнгө, хүрэл медаль, Билэгдэлийн гарааны шилдэг тоглогч
-3х3 өсвөрийн УАШТ-ны аварга
-Оюутаны Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
-MNBA Үндэсний Лигийн аварга 

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ