Соёолон: Д.Очирсүрэнгийн зээрд тод магнай боллоо

2019-07-12

Б.НАМУУНТАМИР

Аз хийморийн бэлгэдэл болсон соёолон морь барианд ирж наадамчин олны хийморийг сэргээлээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Д.Очирсүрэнгийн сартай зээрд түрүү магнай боллоо. Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач С.Баярсайханы халиун хурдалсан бол айргийн гуравт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Ч.Махбалын зээрд, айргийн тавд Увс аймгийн Тэс сумын жяач Ц.Дамдин-Ядамын цоохор соёолон, айргийн дөрөв Булган аймгийн сайхан сумын харьяат С.Нямжавын сартай хээр хурдаллаа.Айргийн тавд хурдалсан Увс аймгийн Тэс сумын уяач Ц.Дамдин-Ядам “Уяа сойлгийг нь тааруулж өгсөн дүүдээ баярлалаа. Айргийн тавд хурдалан, наадамчин олноо цэнгүүлсэн буянтай хүлэг. Нийт Монголчууддаа сайхан наадаарай. Сэтгэгдэл маш өндөр байна. Барианд орж ирэхэд нь их омогшлоо” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ