Их насны уралдааныг Завханы морьд өнгөллөө

2019-07-11

Б.Намуунтамир

Их насны хурдан морины уралдаанд 365 морь бүртгүүлснээс 271 нь гарааны зурхай руу хөдөлсөн юм. Их насны морьд 25 км зайд уралдаж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Т.Галбадрахын бор морь түрүүллээ.

Мөн Завхан аймгийн Завханмандал сумын харьяат, аймгийн алдарт уяач Ц.Мөнххуягийн цавьдар морь аман хүзүүдэж,  Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Х.Бадамсүрэнгийн хээр морь удааллаа. Харин айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат аймгийн алдарт уяач Н.Баттөмөрийн хар морь хурдалсан бол айргийн тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд морь тус тус хурдаллаа. Уралдааны үеэр долоон хүүхэд мориноос унасан ч гэмтэж бэртээгүй гэсэн мэдээллийг албаныхан өглөө.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ