Үндэсний сурын харваанд 540 хүн цэц мэргэнээ сорьж байна

2019-07-11

Б.БАЯРЖАВХЛАН

Үндэсний сур харваанд 540 харваач цэц мэргэнээ сорьж байна. Харваачид хана харваанд   30 сум, хасаа харваанд  20 сум тавих юм. Одоогийн байдлаар хана харваа дуусч хасаа харваа эхэлж байна. Хамгийн эхэнд мэргэ үе буюу Улсын цолтой эрэгтэй мэргэн харваачид, дараа нь шил үе буюу эмэгтэй Улсын цолтой мэргэн харваачид, Ноён, Баатар үеүүдэд спортын мастер цолтой харваачид харваж байгаа юм.

Үндэсний баяр наадамд тус хоёр харвааны нийлбэр оноогоор байр эзлүүлэх бөгөөд  40 сумнаас 25 оновол гутгаар зэрэг, 26.27 оновол хоёрдугаар зэрэг, 28.29 оновол нэгдүгээр зэрэг, 30.31 оновол дэд мастер, 32-оос дээш оновол мастер зэрэг хүртэх юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ