Онцлох хүн: 66 жил шагай харваж буй М.Дагвадорж

2019-07-11

 

Б.БАЯРЖАВХЛАН

Уухайн түрлэг хангинасан шагайн асрын хамгийн ахмад харваач Дундговь аймгийн аймгийн арслан, хүндэт харваач  М.Дагвадорж яах аргагүй өнөөдрийн онцлох хүн байлаа. Тэрээр шагайн харвааны хамгийн ахмад тоглогч юм. Өдгөө 86 настай. 66 жил шагай харважээ. Түүнийг шагай харавдаг байх үед цол гуншин гэж байгаагүй бөгөөд сүүлд 1999 онд Монголын шагайн харваанаас “Хүндэт харваач” цол тэмдэгээр шагнуулсан байна. Энэ удаагийн Үндэсний их баяр наадамд  ахмадын шагайн харваанд Улаанбаатар хотын харьяан дор Б.Цэрэндонов ахлагчтай багийн нэр дээр тоглож байгаа бөгөөд Монголын шагайн харвааг өнөөдрийн өндөр түвшинд хүртэл хөгжүүлж чадсан шагайн холбооныхондоо  талархал илэрхийллээ.

 

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ