Хүй долоон худагт гурван хүүхэд төөрчээ

2019-07-11

Б.Намуунтамир

Үндэсний их баяр наадмаар Хүй долоон худагт цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 1400 гаруй алба хаагч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ажиллаж  байна. Түүнчлэн бага насны хүүхдийг төөрөхөөс сэргийлж эцэг эх асран хамгаалагчийн утасны дугаарыг бичсэн нарийн хуудсыг гаранд нь зүүж өгч байна. Наадмын эхний өдөр Хүй долоон худагт гурван хүүхэд төөрч, цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж олсон байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ