Тод манлай уяач О.Батбилэгийн зээрд халзан азарга түрүүллээ

2019-07-11

Б.НАМУУНТАМИР

Их Монгол Улс байгуулагдсаны 813 жилийн, ардын хувьсгалын 98 жилийн ойн хурдан азарганы уралдаанд 228 морь бүртгүүлснээс  163 азарга уралдлаа. Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач О.Батбилэгийн зээрд халзан азарга түрүү магнай, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат аймгийн алдарт уяач Н.Баттөмөрийн сартай хонгор азарга үзүүрлэлээ.

Улаанбаатар, Хан-Уул дүүргийн уяач П.Мөнхтулгийн бор азарга айргийн гуравт, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын аймгийн алдарт уяач Д.Эрдэнэбатын  хул азарга айргийн дөрөвт хурдаллаа. Айргийн тавд Д.Лхагвасүрэнгийн  сартай хар азарга хурдалж хуран цугласан наадамчин олноо цэнгүүллээ.

Азарганы уралдаанд оролцсон унаач Г.Хүсэлбаяр “ Дорнод аймгийн Матат сумаас ирсэн. Нутгаасаа ирээд сар гаруй болж байна. Морь маань 13-т хурдаллаа сэтгэгдэл өндөр байна. Одоо уяачийнхаа их насны морийг унах гээд бэлтгэлээ хангаж байна” гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ