Шагайн харвааны шөвгийн 16 багийн тоглолт эхэллээ

2019-07-11

Б.БАЯРЖАВХЛАН

Үндэсний их баяр наадмын шагайн харваанд 86 багийн 760 гаруй  шагайчин цэц мэргэнээ сорьж байна. Үүнээс шилдэг 32 баг шалгарч үлдээд байгаа бөгөөд одоогийн байдлаар  шөвгийн 16 багийн тэмцээн эхэлж байна. Харин ахмадын шагайн харваанд 12 баг цэц мэргэнээ сорьж байна. Шагайн харваачдын хамгийн залуу нь Өвөрхангай аймгийн Уянга сумын Ө.Өсөхбаяр, хамгийн ахмад нь Дундговь аймгийн адаацаг сумын аймгийн арслан, хүндэт харваач 86 настай Б.Дагвадорж байсан юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ