Хязааланд Хөвсгөлийн Д.Даяндэмидийн хонгор түрүүллээ

2019-07-10

Б.НАМУУН

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам Хүй долоон худагт эхэллээ. Хурдан морины хязаалан насанд 113 морь гараанаас гарч хүүхэд морь эндэлгүй барианд орсон байна. Хязаалан насанд, Хөвсгөл аймгийн уугуул Д.Даяндэмидийн хонгор үрээ түрүү магнай боллоо. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Мөнбатын зээрд аман хүзүү Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Н.Баттөмөрийн хүрэн айргийн гуравт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн Т.Цогбадрахын цавьдар айргийн дөрөвт, Төв аймгийн Баян сумын уугуул Х.Нямжавын хээр айргийн тавд тус тус орсон гэж Хурдан морины салбар комиссоос мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ