БНХАУ-ын Дэд дарга Ван Чишаний айлчлал эхэллээ

2019-07-10

Т.САЙХАН

БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань  “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Энэ жил Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно.  Энэ хүрээнд  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНХАУ-ын Дэд дарга Ван Чишаны манай улсад хийх айлчлал өнөөдрөөс эхэлж байна. Түүний айлчлал 2019 оны долоодугаар сарын 10-12-ны өдрүүдэд үргэлжлэх юм.  Улаанбаатар-Хөшигийн хөндийн чиглэлийн 32 км хурдны зам гэдгийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хай Минь онцолж байсан билээ. Ноён Ван Чишань өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нартай уулзалт хийнэ. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах юм байна.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ