Өрхийн эмнэлэг бүрт эмч, сувилагч ажиллана

2019-07-10

Т.САЙХАН

Үндэсний их баяр наадмаар  Эрүүл мэндийн төвийн мэс заслын тусламж үйлчилгээ, дотор, шүд, хүүхдийн кабинетүүд, Өрхийн эрүүл мэндийн төв, Шүд, эрүү нүүрний төв 10:00-15:00 цаг хүртэл ажиллана. Өрхийн эмнэлэг болгонд нэг эмч, нэг сувилагч байх юм байна. Мөн дүүргийн Нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгийн байгуулагууд 24 цагийн үйл ажиллагаа явуулна. Баяр наадмын үеэр морины уралдах найман цэг, Төв цэнгэлдэх хүрээлэн дээр таван цэг, сурын талбай дээр нэг цэгт эмнэлгийн тусламж үзүүлж ажиллах бөгөөд Хүй долоон худагт 24 цагийн эмнэлгийн тусламж үзүүлэх баг ажиллана. Нийслэлийн Эрүүл мэндийн газар 24 цаг иргэдийн мэдээллийг утсаар авах юм байна.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ