Д.Трампыг шүүмжилсэн Элчин сайдын нууц захидал ил болов

2019-07-10

Ж.ЦОГЗОЛМАА

Их Британиас АНУ-д суух Элчин сайдтай цаашид хамтран ажиллах боломжгүй хэмээн АНУ-ын рөнхийлөгч Д.Трамп мэдэгдсэн юм. Энэ мэдэгдлийг үл харгалзан тус улсын ерөнхий сайд Элчин сайдад бүрэн хэмжээгээр дэмжлэг үзүүлж байгааг ВВС мэдээллээ.

Их Британийн Элчин сайд Сир Ким Даррочийн алдагдсан цахим шууданд Д.Трампын засаг захиргааг “маанаг” хэмээн дүрсэлснийг мэдсэний дараа Цагаан ордны тэргүүн ийнхүү хариу мэдэгдсэн байна.

Түүнчлэн хэд хэдэн жиргээнийхээ туршид ноён Д.Трамп Тереза Мейг “Брексит хэмээх хөл толгой нь алдсан зүйлийг бүтээсэн” хэмээн шүүмжилсэн юм.

Их Британийн Засгийн газар дахь дахь “Number 10” бүлгээс “Энэхүү мэдээлэл алдагдсанд харамсаж байна. Их Британи болон АНУ-ын харилцаа үргэлж бусдаас онцгой байсаар ирсэн” хэмээн мэдээлжээ.

Тус бүлгийн төлөөлөгч “Бид дээрх мэдээлэл алдагдсанд харамсаж буйгаа АНУ-д тодорхой мэдэгдсэн. Алдагдсан мэдээлэл нь бидний найрсаг харилцаанд нөлөөлөхгүй бөгөөд бид хоёр орны харилцааг хүндэтгэн үргэлжлүүлэн ажиллах болно” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Түүний хэлснээр Элчин сайд яаралтай хоёр орны улс төрийн харилцааны талаар шударгаар мэдээлэл хийх ёстой бөгөөд ерөнхий сайд нь Элчингийн талд байгааг онцолжээ. “Бидний үлдээсэн урт хугацааны түүхэнд Их Британи нь АНУ-тай цаг ямагт бусдаас онцгой байдлаар харилцаж ирсэн. Ил гарсан мэдээлэл дэх аливаа тайлбар болон түүний дүгнэлт нь баримт дээр үндэслэнэ” гэж тэрээр хэлэв. Их Британийн Элчин сайдад итгэмжлэгдсэн нууц цахим шуудан өнгөрсөн ням гаригт алдагдсан юм. Тус цахим шууданд Д.Трампыг хүчтэй шүүмжилсэн байсны дээр Цагаан ордныг “бүдүүлэг бас маанаг” хэмээн тэмдэглэсэн байжээ.

Сир Ким нь 2016 оны нэгдүгээр сард АНУ-д суух Элчин сайдаар томилогдсон юм.

Цахим шуудан нь 2017 оны огноотой байснаас гадна Цагаан ордон дахь дотоод тэмцэл болоод хов жив, ялангуяа улс төрийн хамгийн эмзэг сэдэв болох Ираны талаар “уялдаа холбоогүй” зүйл хэмээн шүүмжилсэн байжээ.

Өнгөрсөн ням гаригт АНУ-ын Ерөнхийлөгч энэхүү шуудангийн хариу болгож “Бид энэ хүний тийм том шүтэн бишрэгчид нь биш. Тэр бас Их Британид тусалж чадсангүй” гэж жиргэжээ. Улмаар даваа гаригт тэрээр хатагтай Мейг болон түүний удирдаж буй Брекситийг хурцаар шүүмжилсэн байр сууриа жиргээгээр мөн илэрхийлсэн байна.

“Ямар түвэгтэй юмаа Мей болон түүний хамтрагчид бүтээчихэв ээ. Би Элчин сайдыг нь мэдэхгүй. Гэхдээ тэр АНУ-д сэтгэл гаргах дургүй. Бид түүнтэй цаашид хамтран ажиллах боломжгүй” гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлжээ.

Мөн тэрээр “Энэ бол Их Британийн хувьд сайн мэдээ. Учир нь тэд удахгүй шинэ Ерөнхий сайдаа сонгох хэрэг гарлаа” гэсэн байна. АНУ-ын засаг захиргаанаас Ерөнхийлөгчийн мэдэгдэлд тайлбар өгөхөөс татгалзжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.7.10  ЛХАГВА  №139  (6106)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ