Грект барууны хүчин ялалт байгуулав

2019-07-09

Ж.ЦОГЗОЛМАА

Грекийн ерөнхий сонгуулиар барууны үзэлтэй сөрөг хүчний Шинэ Ардчилал нам ялалт байгуулсан талаар ВВС дамжууллаа. Ихэнх дүүргүүдийн дүн гарч, Ерөнхий сайд Алексиз Ципрас өрсөлдөгч Кириакос Мицотакисийн ялалтыг хүлээн зөвшөөрчээ. Шинэ Ардчилал нам сонгуулийн санал хураалтын 39.8 хувийг авсан бол ноён Ципрасын зүүний хүчний Сириза нам 31.6 хувийн санал авчээ. Ингэснээр Шинэ Ардчилал нам парламентын суудлын тэн хагасыг эзэмших эрхтэй болж байгаа аж. Ноён Ципрас өрсөлдөгч Мицотакисд дэвшүүлсэн мэндчилгээндээ өөрийн байр суурийг тодорхой илэрхийлжээ. Тэрээр  “Өнөөдөр бид ард түмнийхээ санал хураалтын дүнг өндөр хүндэтгэлтэйгээр хүлээн авч байна. Грекийн төлөө бид улс төрийн өндөр үнэ төлж, бэрх шийдвэрийг гаргаж байна” гэж сэтгүүлчдэд хэлжээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ