Монгол, Солонгосын дуучид хамтарч дуулна

2019-07-08

Н.ДАЯН

Монгол Улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой ирэх жил болно. Үүнийг угтаж Сөүл хотын захиргаанаас санаачлан Улаанбаатар хотын захиргаатай хамтран “Үндэсний их баяр наадам”-ын зохион байгуулах болсон талаар хэвлэлийн хурал хийсэн юм. Тоглолт энэ сарын 11-ний 22:00 цагаас гэрэлт дроны шоугаар эхлэх бөгөөд 13-нд Сөүлийн гудамжинд Монгол, Солонгосын хамтлаг, дуучдын тоглолт, бүжгийн флаш моб болон хүүхэд, залуучуудад зориулсан соёлын олон арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Тоглолт үнэ төлбөргүй бөгөөд өндөр шагналтай олон хөтөлбөрийг БНСУ-ын “Orange Ocean” зохион байгуулах аж.

Үүнтэй холбогдуулан Сөүл хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Соёл, урлаг, спорт, аялал жуулчлалын газрын дарга Ким Чон Воноор ахлуулсан дөрвөн төлөөлөгч, Сөүл хотын брэнд хариуцсан мэргэжилтэн, захиргааны хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, техникийн ажилтан, зураглаач, найруулагч гэсэн 19 хүний бүрэлдэхүүнтэй ажлын алба ирэх юм байна. Тэд Сөүл хотын даргын захидал, мэндчилгээг Улаанбаатар хотын удирдлагуудад хүргэх юм. Мөн цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, үндэсний их баяр наадмыг үзэж сонирхох ажээ.

Эх сурвалж: www.polit.mn  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ