Амлалтаа биелүүлбэл хэлэлцээ хийхэд бэлэн гэв

2019-07-04

Х.ОЮУНБОЛД

Украйны ерөнхийлөгч Владимир Зеленьский сонгуулийн үеэр өгсөн амлалтаа биелүүлбэл Москва Киевтэй үр дүнтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. Тэрээр “Владимир Зеленьскийг сонгуулийнхаа кампанит ажлынхаа үеэр Донбассын иргэдтэй шууд харилцаа тогтоох, тэднийг салан тусгаарлагчид гэж нэрлэхээ болино” гэж амласныг сануулсан байна.

Мөн Украйны иргэд Владимир Зеленьский болон түүний багийн үйл ажиллагаа, өөрчлөлтийг хүлээж байна. Гэхдээ Киев ОХУ, Украйны хоорондын зөрчил талуудын ашиг сонирхолтой холбоогүй. Харилцан итгэлцэл, ойлголцол дээр суурилсан прагматик хамтын ажиллагаанаас ялгаатай гэдгийг ойлгох ёстойг онцолжээ.Харин дөрөвдүгээр сарын сүүлчээр ерөнхийлөгч Владимир Путин Владимир Зеленьскийтэй уулзахаас татгалзахгүй гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ