Хятадад хаягдалтай тэмцэх хууль баталлаа

2019-07-04

Х.ОЮУНБОЛД

Бээжин, Шанхай хотын удирдлагууд БНХАУ-д тулгараад байгаа асуудал хог хаягдалтай тэмцэх хуулийг баталсан байна. Ингэснээр хог хаягдлаа ангилаагүй иргэд, байгууллагуудыг торгох ажээ. Хуулийг хэрэгжүүлснээр иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулах, байгаль орчинд өсөн нэмэгдэж байгаа эдийн засгийн нөлөөг багасгахыг зорьж байгаа юм байна. Шанхай хотод хогийг ялган ангилах шинэ журмын дагуу 24 сая оршин суугчийг  торгуулахаас сэргийлэх, ногоон орчинг хөгжүүлэхэд туслахын тулд  дөрвөн чингэлэгт хог хаягдлыг ангилан ялгах шаардлагатай ажилд оролцуулахаар болжээ. Мөн иргэд өдөр бүр тогтсон цагт, заасан газарт хогоо хуурай, нойтон, дахин ашиглаж болох, хор хөнөөлтэй гэж ангилан гаргаж тавих ёстой юм байна. Харин энэ дүрмийг биелүүлээгүй хүн 200 хүртэл, компани, байгууллагыг 50 мянган юаниар торгох аж. Бээжин хотын асуудал эрхэлсэн комисс  хог ангилалтын журам нь өөр ч энэ аргыг хэрэгжүүлэхээр болжээ. Тухайлбал, Бээжингийн 20 сая иргэн хог хаягдлаа гал тогоо, дахин ашиглах боломжтой, хор хөнөөлтэй гэж ангилж хаях ёстой юм байна. Нийслэлийн эрх баригчдын мэдээлснээр энэ шаардлагыг биелүүлээгүй иргэн, байгууллагыг торгох торгууль Шанхай хотынхтой адилхан байх гэнэ. БНХАУ-ын Засгийн газар орон даяар бүх орон сууцанд хог хаягдлыг ангилж хаяхад зориулсан сав барихад гурван тэрбум ам.доллар зарцуулна гэж мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Ши Жиньпин энэ сард хог хаягдлаа ангилах явдлыг  зөв нийгмийг байгуулсныг харуулсан ёс суртахууны түвшингийн илэрхийлэл гэж үзжээ. Мөн иргэдээ энэ ажилд хамтран ажиллахыг уриалсан аж. Харин БНХАУ-ын  бүх хот өнгөрсөн сарын эхээр албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн төслийн дагуу хог ангилах системийг 2025 он гэхэд хийж дуусгах юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ