Аргентинийн баг нутаг буцлаа

2019-07-03

Х.ОЮУНБОЛД

Аргентиний багийн хөгжөөн дэмжигчид Бразилийн багт багаа 2:0-ээр хожигдсонд харамсчээ. Тэд багийнхаа энэ тоглолтыг Америкийн цомын хамгийн шилдэг тоглолт гэж үзсэн байна. Минейран цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтыг Буэнос Айресийн бааранд үзсэн хөгжөөн дэмжигч Леандро “Аргентинийн баг сайн тоглосон. Хагас шигшээ тоглолтод Каземиро, Даниэл Алвес багтсан Бразилийн багтай тоглолоо. Мөн бид хэсгээсээ гарах тоглолтод хожигдоно гэж тооцож байсан ч хагас шигшээд шалгарсан багийг бүрдүүлсэнд баяртай байна” гэж “Спутник” агентлагт ярьжээ. Мөн Бразилийн багтай хийсэн тоглолт эхний үед хүч тэнцвэргүй болсныг онцолжээ. Харин хоёрдугаар үед сайн тоглож, талбайд нь ойртох үеэр эсрэг багийн тоглогчид Мессигийн өшиглөсөн бөмбөгийг тасалсан. Дараа нь Бразилийн баг манай хаалганд хоёр бөмбөг оруулсан гэж ярьсан байна. Ерөнхийдөө Аргентинийн багтай Бразилийн баг шиг хэцүү баг таарснаас хожигдож гэртээ буцах боллоо гэж ярьжээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ