Засгийн газраас дахин нэг консулыг эгүүлэн татлаа

2019-07-03

С.САРУУЛ

Засгийн газраас долоо хоногийн хугацаанд гадаадад Монголыг төлөөлж байсан хоёр ч консулыг эгүүлэн татах шийдвэр гаргалаа. Өнгөрсөн баасан гаригт /06.28/ Засгийн газраас Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэд хариуцлага тооцож эгүүлэн татах шийдвэр гаргасан. Түүнийг албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа өөрийн дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж өндөр үнэтэй автомашин БНХАУ-д татваргүйгээр нэвтрүүлсэн. Монгол Улсын нэр хүндийг унагаж, суугаа орныхоо хууль, тогтоомжийг зөрчсөн гэж үзсэн юм. Тэгвэл өнөөдөр /2019.07.03/ Засгийн газрын хуралдаанаар  БНХАУ-ын Хонгконг хотод суух Ерөнхий консул С.Эрдэнийг эгүүлэн татах шийдвэр гаргалаа. С.Эрдэнэ Вена дахь Элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байхдаа тамхи тээвэрлэсэн хэргээр 2004 оны есдүгээр сард ХБНГУ-ын Лейпциг хотын Гаалийн байгууллагад саатуулагдан шалгагдаж байжээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ