Багш нар түрээсийн орон сууцанд хамрагдахаар жагслаа

2019-06-26

Б.БАЯРЖАВХЛАН

БСШУСЯ гадаа багш нар жагслаа. Энэ удаад цалин нэмүүлэх талаар биш түрээсийн орон сууцанд хамрагдах зорилготой байгаа юм байна.

БГД-ийн 47-дугаар сургуулийн багш Б.Нарантуяа “Боловсролын салбарт олон асуудал байдаг. Үүний нэг бол багш нарын нийгмийн асуудал юм. Цалингийн зээл, орон сууцны асуудалгүй багш байхгүй. Иймд бид түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй энд цугласан юм. Цалин нэмэгдэх асуудал дээр  11.5 хувиар нэмэгдсэн боловч амьдралд хүрэлцэхгүй байна. Цалин нэмэгдэхтэй хамт бараа бүтээгдэхүүн, шатахууны үнэ өссөн. Бидний нийгмийн баталгаа хангагдтал тэмцлээ үргэлжлүүлнэ” гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ