М.Энхсайхан лекц уншина

2019-06-25

Т.САЙХАН

Ерөнхий сайд асан  М.Энхсайхан ирэх сарын 3-нд  олон нийтэд лекцээ хүргэхээр болсон тухай зарыг Хотын дарга асан  Э.Бат-Үүл цахим хуудсаараа тараажээ.   Түүний лекцийг “Боловсрол төвтэй улстөр” ТББ –аас зохион байгуулах  байгаа юм байна.  “Олон түмэн яагаад эдийн засгийн буруу бодлого сонгодог вэ” гэсэн сэдэвтэй байх ажээ.  Ерөнхий сайд  М.Энхсайханы хувьд Тавантолгойтой холбоотой асуудлаар АТГ-т шалгагдаж байгаа билээ.  Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт түүнийг баривчилсан.  Харин нэг хоногийн дараа шүүхээс М.Энхсайханыг хууль бусаар баривчилсан хэмээн үзэж, суллах шийдвэр гаргасан билээ.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 5 сар

    bur diildehgui bol gants hoyoriig ng nudarchihsan ng deer bishuu…Bi l lav turd buus bolson novshnuudaas heregtei gevel nudarhad belen l baina .daraa ng yalaa ch uurne.uls oron amar ur huuhduud maani jargaltai bol tedniihee tuluu temtseh ng etseg hun er tsergiin uureg …

Холбоотой мэдээ