Д.Эрдэнэбилэгт хилийн хориг тавьж суллажээ

2019-06-25

Т.САЙХАН

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Д.Эрдэнэбилэгийг өчигдөр /06.24/ суллажээ. Тодруулбал, прокурорын газраас үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэн суллах саналаа шүүхэд ирүүлжээ.  Ингээд шүүхээс саналыг үндэслэж үзээд сулласан байна. Харин түүнд хилийн хориг тавьж, батлан даалтад байх хугацаандаа хэрэгт хамаатай холбоотой хүмүүстэй уулзахгүй байх хориог тавьсан гэнэ.
Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Оросын талаас худалдаж авахдаа Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн асуудлаар Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-тай хамтран ХХБ-ны ТУЗ-ийн дарга, “сахал” Д.Эрдэнэбилэг нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ