Амжилтын түүх: “Миний бизнес хавчуургатай талхнаас эхэлсэн”

2019-06-25

Х.ОЮУНБОЛД

ВВС цахим хуудаст долоо хоног бүр орон орны бизнесийн салбарт манлайлдаг хүмүүсийн буланд нийтэлсэн “Энисмор” сүлжээ буудлын эзэн, бизнесмен Шаран Пасричагийн тухай мэдээллийг амжилтын түүх буландаа сонирхуулж байна.

Тэрээр бизнесменийн сэтгэлгээтэй болохоо анх удаа зургаан настайдаа мэдсэн гэдэг. Тэр үед бага сургуулийн нэгдүгээр ангид байсан бөгөөд ээж нь түүнд бэлдэж өгдөг байсан хавчуургатай талхыг найзууддаа зарчихдаг байжээ. Шаран Парича “Талх зарснаар ашиг их олсон. Тиймээс ээжээсээ өдрийн цайнд зориулж ахиухан талх хийхийг гуйхаар шийдсэн” хэмээн дурсчээ. Харин нэг удаа найзынх нь аав ээжид нь сургууль дээр нь болсон арга хэмжээний үеэр хавчуургатай талхных нь үнэ нэмэгдсэн талаар гомдол мэдүүлсэн байна. Ингэснээр түүний анхны бизнес бүтэлгүйтсэн аж. Түүний бизнесийн ертөнцөд тогтоосон анхны харилцаа нь 22 настайдаа оюутнуудад зориулсан маркетинг, хэвлэлийн “Руш медиа” агентлагийг байгуулжээ. Тэрээр Лондоны их сургуулиас гарсныхаа дараа гурван агентлаг удирдсан байна.

Түүний энэ бизнесменийн сэтгэл санаа Дели дэх авга ах нарынх нь нэгний анхаарлыг татсанаар Энэтхэгт Шаранд арьсан хувцасны наймааг нь хариуцах санал тавьжээ. Тэрээр “Энэ их хэцүү” байсан гэв. 25 настай, 300 гаруй хүнтэй үйлдвэрлэлийн бизнесийг  удирдах болов. Шаран наймаа, санхүү, хангамж нийлүүлэлт, хувь хүний чадварыг сурсан байна. Түүний хэлснээр туршлага дутаж байсан ч бизнест нь өөрчлөлт гарч борлуулалт, ашиг нь нэмэгджээ. Гэвч гурван жилийн дараа Шаран Лондонгийн бизнесийн сургуульд компанийн удирдлагын чиглэлээр магистрт суралцахын тулд ажлаасаа гарсан байна. Гэхдээ “Беттер капитал” хэмээх хувийн компанид дадлага хийжээ. Тэнд зочид буудлын хөрөнгө оруулалт, оюутнуудад зориулсан байранд ажилласнаар сонгох мэргэжлээ мэдэж авсан байна.

 

Зочид буудлын ажилтан

Зочид буудал хоол унд, уух зүйл, дизайн, байр холилдсон сонирхолтой газар. Тиймээс Шаран чиний сонирхлыг  гайхалтай татдаг энэ зүйлс дотор мэргэжлийн хувьд өсч болохыг төсөөлөөд үз гэж боджээ. Ийнхүү 2011 онд сургуулиа төгсөөд жилийн дараа “Энисмор Холдинг” хэмээх зочид буудлаа түүнийг дэмжсэн хувиараа хөрөнгө оруулагчдын хөрөнгөөр худалдаж авсан байна. Групп Лондонгийн зүүн хэсэгт 2012 онд 65 сая фунтээр орчин үеийн Хокстон зочид буудлыг худалдаж авчээ. Харин түүний гаргасан анхны шийдвэр нь зочид буудлаа шинэчлэх байв. Ингэснээр бараг жил зочид буудалдаа амьдарсан байна.

Шаран “Би зочид буудалд орсон. Тэнд ажилладаг 40 хүнд өөрийгөө танилцуулаад, би өдөр бүр та нартай ажиллана” гэж хэлжээ. Ингэж ажиллаж сурсан байна. Мөн гаднаас тусламж авснаар рестораныг ажиллуулахын тулд Сохо хаус клубын  гишүүдтэй гэрээ байгуулжээ. Түүнчлэн өрөөнүүдийг сайжруулж, үйл ажиллагаа, хуралд зориулсан заалыг бий болгосон байна. Борлуулалт, ашиг нэмэгдэж, зочид буудал зөвхөн ганц төсөл биш болохыг анзаарчээ.

 

Зочид буудлаа тэлсэн нь

 

Шаран бидэнд өсч томрох, зочид буудлаа тэлэх боломж байсан. Тиймээс  Лондонд энийг шинээр хэрхэн хийх вэ гэж бодоцгоосон. Түүнчлэн хөрш зэргэлдээх өөр газруудад цаг их зарцуулсан. 2014 онд  Лондон хотын Холборн дүүрэгт хоёр дахь зочид буудлаа нээснээс хойш өргөжиж Амстердам, Парис, АНУ-ын Нью Йорк, Портланд, Чикагод салбартай болсон байна. Мөн Лос Анжелес болон Лондон, Соутварк дүүрэгт төслөө хэрэгжүүлж байгаа аж.

Бидний санаа бол зочид буудал хүмүүст танигдсан байх. Гайхалтай түүхтэй ч түүнийгээ алдсан байх байв. Тиймээс тэд шуугиант 20, 30 оныг хэрхэн буцааж авчирч болохыг мэдэхийн тулд архиваас мэдээлэл хайсан. Тухайн  үед зочид буудал нийгмийн нэг хэсэг болж байснаас гадна Лондонгоос хүмүүс галт тэргээр ирэх боломжтой буудлыг хайж эхэлсэн гэж бизнесмэн ярьжээ.

Ийнхүү Энисмор зочид буудлыг шотланд хэв маягийг хадгалсан ч орчин үеийн хэв шинжийг тусгасан байна. “Condé Nast Traveler” сэтгүүлийн  эрхлэгч  Мелинда Стивенс “Хотын зочид буудлыг хөгжүүлэх гэдэг Лондонд зөвхөн хэрэгждэг зүйл биш. Гэхдээ бусад хотод ажиллуулна гэдэг хэцүү” гэв. Сэтгүүлийн зүгээс энэ жилийн эхээр  Шараныг бидний аяллын хэв маягийг өөрчлөхөд хувь нэмрээ оруулж байгаа 44 хүний нэгээр нэрлэсэн байна. Шаран эхнэр, хоёр хүүтэйгээ Лондонд амьдардаг. Харин гэр бүлдээ цаг зарцуулахын тулд ихэнх цагаа өнгөрүүлдэг ажлаа бусдад өгч эхэлсэн байна.

Тэрээр энэ талаар “Би энэ бизнесийн тухай бүгдийг мэдэх хэрэгтэй. Би  хянаж шалгах дуртай гэжээ. Гэхдээ өөр бусдад ажлаа өгөх нь сонирхолтой санаа байсан шүү. Би одоо ч гэсэн өдөр бүр шинэ зүйл сурч байна. Гэхдээ би өөрөө итгэдэг ухаалаг хүмүүстэй учраас ажлаа тэдэнд хариуцуулж чадсан гэж ярьсан байна.

 Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ