В.Зеленьский Их 20-ын уулзалтад оролцох уу

2019-06-24

Х.ОЮУНБОЛД

Японы Гадаад яамнаас “Спутник” агентлагт Украйны ерөнхийлөгч В.Зеленьский Осака хотод болох Их 20-ийн чуулганд оролцох нь тодорхойгүй байна гэж мэдэгдсэн байна. Харин уржигдар Украйны Гадаад хэргийн сайд Павло Климкин, ерөнхийлөгч В.Зеленьский Японд болох уулзалтад оролцоно гэж төлөвлөсөн. Мөн энэ үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзана гэж мэдэгдсэнийг уламжилсан байна. Энэ талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, ерөнхийлөгч Владимир Путины ажлын мөрийн хөтөлбөрт Украйны В.Зеленськийтэй уулзах төлөвлөгөө байхгүй гэж мэдэгджээ.Өнгөрсөн дөрөвдүгээр сард Украйны ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд ялалт байгуулаад байсан В.Зеленьскийтэй уулзахаас татгалзаж буйгаа илэрхийлсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ