ОХУ хоригийг цуцлах хэлэлцээг хийхгүй байна гэв

2019-06-24

Х.ОЮУНБОЛД

ОХУ хоригийг цуцлах талаар Европын холбоотой хэлэлцээг хийхгүй байна гэж тус улсын ерөнхий сайдын орлогч Сергей Приходько мэдэгдсэн байна. Тэрээр “Манай оронд ногдуулсан хууль бус дангаараа тавьсан зарим хоригийг цуцлах талаар ОХУ, Европын холбоо юу ч хийхгүй байна. ОХУ энэ хоригтой холбоотой мөргөлдөөнийг эхлүүлээгүй. Тиймээс эвлэрэх ямар нэгэн алхмыг хийхгүй болохыг онцолжээ. Түүнчлэн Москва гадуур хориг тавих гэсэн бусад орны оролдлогод эдийн засаг, худалдааны арга хэмжээг хэрэгжүүлж адилхан арга хэмжээ авах эрхтэй гэв. Сергей Приходько “ОХУ Европын холбоотой худалдаагаа сэргээхийг сонирхож байна гэжээ. 2014 онд Европын холбоо ОХУ-д эдийн засгийн хориг тавьснаар талуудын худалдаа тал хувь хүртлээ буурсан. Харин 2017 оноос сайжруулах оролдлого хийснээр жаахан нэмэгдсэн байна. Энэ нөхцөл байдал хэнд ашигтай вэ. Хэн ч биш, Бүгд алдах болохыг ОХУ-ын Засгийн газрын ажилтан сануулжээ. Тэрээр Москвад дангаараа хууль бус хориг ногдуулж, хариу арга хэмжээ авахад хүргэж байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ долоо хоногт ОХУ 2014 оноос хойш хоригийн улмаас 50 тэрбум ам.доллар алдсан. Харин Европын холбоонд 240 тэрбум ам. доларын хохирол учирсан гэв.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ