МАХН: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Дээд хуулийн хэлэлцүүлэг

2019-06-24

 

Хувьсгалт өөрчлөлтийн төлөө нэгэн  зуун дамжсан тэмцэл

МАХН-ын дэд дарга Ц.ОЮУНБААТАР:

1977 онд Улаанбаатар хотын Хууль цаазын дунд сургууль, 1984 онд Иванов хотын их сургууль, 1994 онд Москва хотын их сургуулийг хуульч, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Эрх зүйн болон бизнесийн магистр, дйоктор цолтой.
Ц.Оюунбаатар 1977-1979 онд Дорноговь аймагт сум дундын прокурор, 1984-1986 онд Завхан аймгийн прокурорын орлогч, 1986-1990 онд Завхан аймгийн прокурор, 1990-1992 онд Улсын прокурорын ерөнхий хяналтын газрын дарга, 1992-2008 онд Удирдлагын академид ахлах багш, дэд профессор, 1999-2000 онд “Талх чихэр” ХК-ийн ерөнхий захирал, 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2008 онд Говийг хөгжүүлэх төрийн бус байгууллагуудын дарга, МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2008-2010 онд Улсын татварын ерөнхий газрын даргаар, 2012 оноос МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.

-“Аврора “ усан онгоцноос  нүргэлсэн их буун дуунаар,  дэлхий ертөнц сэрж, хувьсгалт өөрчлөлтийн шуурга даян дэлхийг бүрхэж,  импе­рализм  колончлол нуран унасан билээ. Мянган жилд дэлхийг өөрчилсөн энэ­хүү агуу их үйл явдлын оч хаял­гын нөлөө Орос оронтой хаяа зал­ган орших, жижигхэн  монголд өөрч­лөл­тийг эхлүүлэх, хувьсгалын галын дөл болон бадарч, тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд, талын мал­чин монголчуудыг уриалан дуудсан юм. Тухайн үеийн дэвшилт үзэл­тэй түшмэл, лам, цэргийхэн нийлж хувьсгалт нууц бүлгэмүүд байгуулж, Оросын тусламжийг авч, Хятадын дарлалаас ангижирч,  эрх чөлөө тусгаар тогтнолоо олж авахаар зорин тэмцэж байсан. Энэхүү тэмцэгчид Октьябрын хувьсгалын агуу их өөрчлөлт, шинэч­лэлийн нөлөөг мэдэрч,эх орон ард түмнийхээ төлөө гэсэн нэгэн зорилгот нэгдсэн боловч, хойд, урд хоёр том хөрш тэдний нөлөө, монголын хөгж­лийн талаарх төсөөлөл, өөр өөр байсан нь бодит зүйл юм. Өнөөгийн МАН болон МАХН-ын үүсэл хөгжил, хувааг­дал, зөвхөн өнөөдрийн асуудал биш аль тэртээ 1920-иод онтой шууд холбоотой юм. Үүнээс эхлэлтэй хувьсгалын төлөөх зөрчил тэмцэл 100 жилийн босгыг давж байна. Манай түүхчид, судлаачид  МАН болон МАХН-ны үүсэл хөгжил, түүний чиг хандлага, алдаа оноог тэр бүр задлан шинжлэж, судалсан нь үгүй болой. 1921 оны гуравдугаар сарын 01-нд Хиагтад хуралдсан намын анхны хуралдаанаас ардын нам гэсэн нэрийг  олонхи нь  дэмжсэн нь Хятадын Гоминдани намын шууд нөлөө байсан нь огтхон ч эргэлзээгүй. Харин эрчим­тэй өөрчлөлт буюу хувьсгалыг хийх Оросын большевик намын нөлөө дэмжлэгийг авахыг хүссэн нь цөөнх болсон бололтой. Бүр 1920 онд жанжин Д.Сүхбаатар МНРП буюу МАХН-ын 100 дугаартай батлахыг Эрхүү хотноо гардан авч байснаар батлагддаг юм. Энэ тэмцэл явсаар 1924 онд Монгол Улс түүхэндээанхны үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах төрийн тогтол­цоог тунхаглаж хувьсгалт нэрээ авсан түүхтэй. Бүр 1921 оноос эхтэй Ардын нам болон Хувьсалт намын хоорондын ялгаа, зөрчил нэгэн зууны өмнөөс эхтэй гэдэг нь одоо нэгэнт ойлгомжтой болжээ. МАХН-ыг хагалган бутаргаж, улс төрийн сөрөг хүчин гэх барууны Либериал намтай эвсэл байгуулж, МАНАН бүлэглэл үүсэн дэлхийд хосгүй зэс, алтны Оюутолгойн ордыг гадныханд хахуулаар найр тавин өгч, Таван толгойг авлигаар гадныханд өгөхийг завдаж Монголын төрийн албыг  60 тэрбумаар худалдаж, сонгуулийн цахим сүлжээг таслан 15000 хүний саналыг луйвардаж, Эрдэнэтийн 51 хувь МАН, 49 хувь АН нам завшиж, төсвийн мөнгийг УИХ-ын МАН бүлгийн гишүүд ЖДҮ-ийн зээл нэрээр толгой дараалан хуваан завшиж, ядуурал, ажилгүйдэл урд хожид байгаагүй өсөв. Тэд өвөг дээдсийн минь амь нас, цусаараа хойч үедээ авч үлдсэн баялгийг МАНАН-гийн олигархууд албан тушаал эрх мэдэл, авлигаар гартаа оруулж, улс үндэстэн дамжуулан дамлан, зарсан  мөнгөө оффшорт аваачиж угааж байна. Оюутолгой, Таван толгой Цагаан суварга, Бороо гоулд, Нарийн сухайт, Тосон бумбын орд зэрэг  алт зэс, нүүрс, бүх орд баялагууд  МАН-ын олигархиудын эзэмшилд очиж, улс орон 30 тэрбум долларын өрөнд орж, ядуурч гурван сая иргэний дийлэнх олонхи ядуу зүдүү амьдарч байгаагийн буруутан олигархийн эрх ашгийг хамгаалсан барууны үзэл баримтлалтай МАН буруутай болохыг монгол хүн бүр ойлгож, мэдэрч эхэллээ. 2011 онд МАХН-ыхаа буурийг сахиж үлдсэн, үзэл баримтлал, хүн чанараа хадгалж үлдсэн, урваж шарвахыг үл тэвчих, эх орончид монгол түмнийхээ төлөө өвөг дээдсийнхээ ариун гэрээслэлийг биелүүлж, байгалийн баялгаа иргэдэдээ тэгш, шударгаар өмчлүүлж, төр, хуулийн байгууллагын тогтолцоог боловсронгүй болгох,  Шинэ Дээд үндсэн хуулийг батлуулахын төлөө зүтгэж байна.

 

 

Хүн бүр хүний дайтай сайхан амьдрахыг хүсч тэмүүлдэг

МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Л.ХЭРЛЭН:

Боловсрол: 2008-2013 он: ХБНГУ-ын Потсдамын Их сургуульд Төрийн удирдлагаар докторын зэрэг хамгаалсан
2002-2003 он: ХБНГУ-ын Потсдамын Их сургуульд Төрийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан
1995-1997 он: Удирдлагын академид Бизнесийн удирдлагын магистрт суралцаж төгссөн
1985-1989 он: Иркутскийн УБДС-д сурч сурган сэтгэл судлалын багш мэргэжил эзэмшсэн
1985 он: Архангай аймгийн I арван жилийн сургуулийг төгссөн.
Мэргэжил: Сурган, сэтгэл судлалын багш
Эрдмийн зэрэг: Төрийн удирдлагын магистр, доктор
Ажлын туршлага
2013 оноос Удирдлагын академийн Удирдлага сэтгэлзүйн тэнхимд дэд профессор
2007-2008 он Удирдлагын академийн Зөвлөгөө өгөх төвийн эрхлэгч
1997 оноос Удирдлагын академид багш
Баримталдаг зарчим: Аливаад чин сэтгэлээсээ хандах
Хэлэх дуртай үг: Хичээл зүтгэл
Хүндэлдэг хүн: Ээж, аавыгаа дээдэлж явдаг
Хүний таалагддаг зан чанар: Тогтвортой, тууштай, бүтээлч чанар

-Статистикаас харахад гурван хүн тутмын нэг нь амьдралын наад захын материаллаг хэрэглээгээ хангаж чадахгүй ядуу тарчиг амьдарч, олон айл өрх цалингаас цалингийн хооронд өр зээл тавьж амьдарч байна. Үнэндээ монголын баялагт эзэн суусан цөөн хэдэн хүний гарыг харж дорой буурай амьдралаа хүлцэж тэвчиж явна. Улс орноо бүтээн босгох мэдлэг боловсрол эрч хүчтэй олон боловсон хүчин амьдрахын эрхээр гадагшаа тэр тусмаа Солонгос, Хятад руу гарч байна. Үүнийг хараад монгол хүн бүрийн сэтгэл эмзэглэж, ард иргэдийн амьдралыг өөд татсан зөв бодлого шийдвэр гаргаасай гэж энэ төр засгаас хүлээж байгаа.

МАХН бол социал-демократ үзэл баримтлалтай нам.  Манай нам монгол хүн бүр хүний дайтай сайхан амьдрах учиртай, гагцхүү хүн шиг амьдрах нөхцлийг төр засаг бүрдүүлж өгөх үүрэгтэй гэж үздэг. Энэ л өнцгөөр монгол улсын хөгжлийн бодлого, гарц гаргалгааг боловсруулж, хүмүүст ухуулан таниулж яваа.

Монгол хүн бүр хүний дайтай амьдрах ёстой гэсэн энэ цөөн хэдэн үг нийгмийн амьдарлын бүх хүрээг хамрах асуудлуудын шийдэл гаргалгааг зааж чиглүүлэх гүн гүнзгий, суурь шинжтэй утга санааг агуулж байдаг. Хүний дайтай амьдарна гэдэг бол хүн бүр мэдлэг боловсрол эзэмшиж, ажил албатай, амьдралд нь хангалттай хүрэх цалин орлоготой, орон байр гэх мэт амьдарлын наад захын материаллаг хэрэглээгээ хангах боломжтой байгаад зогсохгүй өөрийн итгэл үнэмшил үзэл бодолтой, түүнээ чөлөөтэй илэрхийлж, оршин суугаа нутаг орныхоо хөгжилд гар бие оролцож, үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж, эрх ашгаа хамгаалах боломжтой байх ёстой гэсэн санааг агуулдаг. Товчхондоо хүний сүр сүлд, нэр нүүрийг эрхэмлэн үзэх үзэл юм. МАХН Дээд хуулийн төсөлдөө  өнөөгийн монгол хүний амьдрал ахуйг өөд татах, хүний дайтай өөрийн хүссэнээр амьдралаа аваад явах боломж нөхцлийг нийгэм оюун санаа, эдийн засаг, улс төрийн хүрээнд бүрдүүлэх төрийн бодлогыг тодорхой зааж өгсөн.

Эрх тэгш байдал, нийгмийн эв санаа, шударга ёс бол МАХН-ын баримталдаг социал демократ үзлийн суурь үнэт зүйлс. Ер нь социал демократ үзэл нийгмийн хангамж , амьдарлын баталгаа, орон сууц, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр хамгаалал, соёлын бодлого, иргэдийн идэвхтэй оролцоо гээд нийгэм соёлын өргөн хүрээний асуудлыг эрх тэгш байдал, нийгмийн эв санаа, шударга ёсны зарчим дээр тулгуурлан шийдвэрлэхийг зорьдог. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд бид баялагтаа эзэн нь байх, болох хэрэгтэй байна. Байгалийн баялгаа ард түмний дундын өмч болгон Үндсэн хуульдаа зааж өгснөөр баялгаа ашиглах эсэх, ашигласан орлогоо дахин хуваарилахдаа иргэдийн оролцоотой шийддэг, дундын хуримтлал үүсгээд улс орны ирээдүйн хөгжилд зарцуулах шийдвэр гаргахад та бид оролцдог, хянадаг болно гэсэн үг. Ингэж байгалийн баялгаа ард түмний өмч болгосон тохиолдолд иргэдийн эдийн засгийн эрх чөлөө баталгаатай болох боломж бүрдэнэ.

Нийгмийг сууриар нь өөрчлөх энэ мэт олон чухал шийдэл гаргалгаа МАХН-аас боловсруулаад байгаа Дээд хуульд туссан. Та бид хүний дайтай сайхан амьдрахын тулд Үндсэн хуулиа өөрчилж, МАХН-аас ард түмэндээ өргөн бариад байгаа Дээд хуулийн үзэл санааг амьдралд хэрэгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэх хэрэгтэй байна.

 

 

Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт хийх нь зөв үү?

МАХН-ын 20-р мянгатын дарга Ё.БЯМБАТОГТОХ:

Боловсрол:
1987-1997 он: Өвөрхангай аймгийн 10 жилийн III дунд сургууль.
1997-2001 он: Батлан Хамгаалахын  Их Сургуулийн ХЦДС-ийг төгсч хууль зүйн ухааны бакалаврын зэрэг
2001-2005 он: Батлан Хамгаалахын  Их Сургуулийг дүүргэж хууль зүйн ухааны магистрын зэрэг хүртсэн
2005 оноос МУИС-ийн ХЗС-ийн докторантурт суралцаж байгаа
2007 онд дэд профессор цол хүртсэн.
Мэргэжил: Эрх зүйч
Эрдмийн зэрэг: Магистр
Ажлын туршлага:
2003 оноос: “Засагт хан” дээд сургуульд багш
2005 оноос: “Менежмент, эрх зүйн тэнхэм”-ийн эрхлэгч
2008 оноос: “Төрийн захиргааны удирдлагын тэнхим”-ийн эрхлэгч
2008 оноос: МИДС-ийн багш нарын “Залгамж-үе” холбооны тэргүүн
2016 оноос: МАХН-ын 20-р мянгатын дарга
Баримталдаг зарчим: Бусад хүмүүс амарч байхад чи ажилаж бай.
Хэлэх дуртай үг: Сэтгэлээрээ баян хүн бол хамгийн баян хүн
Хүндэлдэг хүн: XIV Далай лам
Хүний таалагддаг зан чанар: Шударга, зарчимч байдал
Хобби: Аялах

-1992 оны Үндсэн хуулийн зарим зохицуулалт өнөөгийн нийгэм, эдийн засаг, улс төрийн томоохон гажуудлыг бий болгож цөөнхөд боломжийг олгож, олонхийн боломжийг хулгайлсан гэж хэлж болно. Иймээс Үндсэн хуулийн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага байна уу гэвэл байна. Гэхдээ энэ өөрчлөлт гагцхүү ард иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалсан, иргэддээ сайн сайхан амьдрах боломжийг нээсэн тэдний санал хүсэлтийг харгалзсан тийм л өөрчлөлт байх ёстой. Харамсалтай нь эрх баригчдын маань боловсруулсан хэлэлцэх гээд улайраад байгаа Үндсэн хуулийн өөрчлөлт гэгч нь өөрсдийнхөө эрх ашиг, эрх мэдлийг хамгаалсан Засгийн газрын эрх мэдлийг үлэмж нэмэгдүүлсэн ард түмний эрх ашгийг огтоос тусгаагүй тийм л муу төсөл болсон гэж хэлж болохоор байна.  Түүнчлэн Монгол Улс асар их байгалийн баялагтай нэг хүнд ноогдох баялагаараа бид дэлхийд дээгүүрт жагсдаг гэсэн ч бид баялагаасаа хувь хүртэж чадахгүй цөөн хэдэн хүн тэр баялагийг маань гадныхантай нийлж хуйвалдан хагартлаа баяжиж байна. Иргэдийн маань дийлэнх нь ажилгүй орлогогүй, ядуу зүдүү утаандаа хордож, өдрийн талд нь замдаа түгжирч, эх орноосоо дайжиж гадны улсад боолын хөдөлмөр эрхэлж байна. Монгол хүнд амьд явах баталгаа өдрөөс өдөрт алдагдаж Монгол хүн эх орондоо эзэн нь байж чадахаа больжээ. Энэ бүхнийг Үндсэн хуулийн замаар засах боломж бидэнд байна шүү дээ. Тэгвэл энэ эрх баригчид тэр өөрчлөлтийг хийхийг хүсэхгүй байгаа юм бэ? 1992 оны Үндсэн Хуулиар “Эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно” гэж яагаад тунхагласан юм бэ? Тэгвэл иргэнийхээ эрх ашгийг хамгаалсан заалтууд тийм өөрчлөлтүүдийг оруул л даа. Яагаад “мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтанд байна” гэж яагаад Монгол Улсын иргэн нь үндэсний баялаг байгаад төрийн хамгаалалтанд байж болохгүй гэж? Яагаад байгалийн баялаг ард түмний дундын өмч байж болохгүй гэж? Эрх баригчдын боловсруулан Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх гээд байгаа процедур нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг илт зөрчсөн үйл ажиллагаа төдийгүй 21 аймаг, 9 дүүрэгт иргэдээс санал авсан гээд байгаа хэдий боловч үнэн хэрэгтээ төрийн албан хаагчдыг элдвээр далайлган сүрдүүлж хүчээр хурал, цуглаан хийлгэж, хүчээр дэмжүүлж түүнийгээ олон хүн дэмжсэн мэтээр ярьж, тайлбарлаж байгаа нь хүртэл хууль зөрчсөн үйл ажиллагаа юм.

МАХН-ын дарга Монгол  Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр гуайн санаачилсан, эрдэмтэн, судлаачдын боловсруулсан шинэ дээд Үндсэн хуулийн төсөл бол одоогийн гажуудлаас гарах гарц, боломжийг тусгасан ард иргэдээс санал авсан сайн төсөл болсон гэж хэлж болохоор байгаа юм. Энэхүү шинэ дээд Үндсэн Хуулийн төслийг дэмжихээ илэрхийлж одоогийн байдлаар  500,000 орчим иргэн гарын үсгээ зураад байгаа нь сайн төсөл болсныг илтгэх нэг үзүүлэлт болов уу гэж бодож байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.6.24  ДАВАА  №127  (6094)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 5 сар

    neeren umar sonin sanaa ve.Ardiin nam Hutadiin gomindan namiin yrgeljlel yy.uagasf neree dolisnoos hoish iim hurdan baulag ordiig colmoj namaa sanhyyjyylj,ondor ondor barliga bosgoj,ard tymen hed dahi  uduurav.

  • 5 сар

    Энэ амьдрал нэг л биш. МАН-ын энэ Үндсэн хуулийн өөрчлөлт энэ дампуурлыг засаж чадахгүй харагдаад байна. 65-аараа хүч түрээд батлавал Монгол бүүр хэцүүдлээ, яанаа.

Холбоотой мэдээ