Монголын анхны задгай театрт 3000 уртын дуучин ая эгшгээ өргөнө

2019-06-23

Г.НОМИН

“Уяхан замбуутивийн наран” ардын урлагийн наадмыг  ирэх наймдугаар сарын 10-12-ны өдрүүдэд хийхээр товложээ.  Орон нутгийн уран бүтээлчдийн санал санаачилгаар зохиогдох энэхүү наадам нь Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутагт орших алдарт Их Газрын чулуунд болох юм.

Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит Их Газрын чулуу театр нь Монголын анхны задгай театр гэгддэг. Энэхүү байгаль дээрх задгай театрын тайзны диаметр нь 18 метр, радиус нь есөн метр бөгөөд газраас 1.4 метр өндөр ажээ. 2006 онд тус задгай театрын дэргэд Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт ардын жүжигчин, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзад нарын нэр алдрыг мөнхжүүлэх зорилгоор гэрэлт хөшөө босгож, “Уяхан замбуу тивийн наран” уртын дууны үгийг сийлжээ. Наадамд 3000 уртын дуучин оролцох юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ