Банкны салбарынхан “Алтайн уулс” уран зургийг сэргээн засварлажээ

2019-06-23


Г.НОМИН

Банкны салбар нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Сайн үйлсийн аян” өрнүүлж Монголын дүрслэх урлагийн үнэт өвийг сэргээн засварлах ажлыг хийжээ. Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж хөгжсөний 95 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Монгол банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Сайн үйлсийн аян” санаачилж,  Монгол Улсын ардын зураач, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Гаваагийн “Алтайн уулс” алдарт уран зургийг сэргээн зассан байна.

Монголын банкны салбар нь нийт 16000 ажилтантай бөгөөд энэхүү аяны хүрээнд хүн бүр 1500 төгрөгийг хандивласан байна.  Манай улсын тайз, дэлгэцийн анхны зураач Л.Гаваа нь уг бүтээлээ 1958 онд зурсан ажээ. Хагас зууны турш улсын сан хөмрөгт хадгалагдан будаг, хүрээ жааз нь хатаж хагарсан байсныг банкны салбарын ажилтнуудын хандив тусламжтайгаар ийнхүү засварлажээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ