Үндсэн хуулийн өөрчлөлтөөр орон нутагт улстөржилтийг багасгах хэрэгтэй гэв

2019-06-23

С.САРУУЛ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тойрогтоо ажиллаж УИХ-аар хэлэлцэж буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг иргэд, сонгогчдодоо танилцуулж байна. Тэрээр уулзалтаа Есөнзүйл, Бүрд, Өлзий сумдаар эхэлсэн бол үргэлжлүүлэн Сант, Баянгол, Баян-Өндөр сумын иргэдтэй уулзсан юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг уулзалтын үеэр “Төрийн алба тогтворгүй болхоор хөгжлийн бодлого тогтворгүй байна. Тиймээс Засгийн газрыг тогтвортой, хариуцлагатай ажиллуулахын тулд Ерөнхий сайд танхимаа бие даан бүрдүүлж, ерөнхий чиг үүргийн дөрвөн сайд давхар Их хурлын гишүүн байж болно гэж тусгасан. Харин хууль шүүхийн хувьд улс төрийн, эсвэл  бусад шалтгаанаар тодорхой шүүгчийг чөлөөлөхийн тулд шүүгчдийн тоог бууруулах, эсхүл тус шүүхийн бүрэлдэхүүнд нөлөөлөх зорилгоор шүүгчдийн тоог нь өсгөж “өөрийн хүмүүс”-ээ томилдог байдлыг зогсоож шүүх эрх мэдлийн бие даасан байдал, хариуцлагыг дээшлүүлнэ. Шүүгчийн томилгоог ил тод, тодорхой болгоно. Шүүгчийн хараат бус байдлыг баталгаажуулж олонхи болон цөөнхөд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг сонгоно. УИХ-ыг хариуцлагажуулахын тулд  Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулахаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байгаа” гэдгийг хэллээ.

Харин иргэдийн хувьд орон нутгийн хөгжлийн чөдөр тушаа болдог гол зүйл нь улстөржилт байдаг. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтөөр орон нутаг дахь улстөржилтийг багасгах зохицуулалт тусгаж өгөх саналыг хэллээ.

Баян-Өндөр сумын иргэн Д.Лэншин “Хүчирхэг төртэй байхын тулд Үндсэн хуульдаа маш сайн өөрчлөлт оруулах хэрэгтэй. Тэр дундаа орон нутаг дахь улстөржилтийг багасгах асуудлыг тусгайлан анхаарч үзмээр байна. Тиймээс багийн Засаг даргыг Сумын дарга томилдог, Сумын Засаг даргыг ард иргэд сонгодог байх хэрэгтэй. Мөн сайд нарт “давхар дээл” шаардлагагүй. УИХ-ын гишүүний ажлаа хийхээр салбарын ажил цалгардах гэмтэй. Хамгийн гол нь салбараа мэддэг, мэргэшсэн хүмүүсийг л сайдаар тавимаар байна” гэв.

Сант сумын иргэн Т.Ойдов “Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хот, тосгоны нэршлийг илүү тодорхой болгох хэрэгтэй. Дээр нь байгалийн хамаг баялгийг хамт авчихаад иргэдэд ноогдол ашиг хуваарилахгүй байгаа компанийг хуулиар зохицуулах зайлшгүй шаардлагатай. Орон нутаг дахь намчирхал талцлыг дарахын тулд Засаг дарга нарыг намын харьяалалгүй болгож, нийт иргэдээс сонгодог байя. Тэгэхгүй бол дөрвөн жил намын барьцаанд орсон хүмүүс юу ч хийхгүй байна. Шударга ёс тогтоохын тулд шүүх эрх мэдлийг тогтолцоогоор нь зоригтой өөрчлөх учиртай” гэлээ.

Баян-Өндөр сумын иргэн Я.Дагвадорж “Орон нутагт улс төржилтийг багасгах нэг арга нь нам хатуу гишүүнчлэлгүй болох юм. Тэрдундаа төрийн албаныхан сонгуулиас сонгуулийн хооронд солигдож, хий хоосон намчирхахаас илүү хариуцлагатай байх ёстой. Сумын Засаг даргыг аймгаас томилдог байвал эргээд муу ажилласан бол хариуцлага ярих боломж бүрдэнэ. Харин иргэдээс сонгосон бол хариуцлага хэрхэн ярих нь тодорхойгүй болно” гэсэн юм.

Баянгол сумын иргэн А.Мөнхбат “Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдыг УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгийн саналаар огцруулна гэдэг босго, шалгуур дэндүү бага байна. Энэ бол Засгийн газар тогтворгүй байх шалтаан болно. Мөн орон нутагт улстөржилтийг байхгүй болгоё гэвэл УИХ-ын сонгуультай хамт аймгийн төлөөлөгчдийг сонгодог болох хэрэгтэй. Сумын Засаг дарга аймгийн хурлын төлөөлөгч байхад ч болохгүй зүйлгүй” гэсэн юм. Ийнхүү иргэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор саналаа идэвхитэй илэрхийллээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Одоогийн хэлэлцүүлж буй бүх өөрчлөлтийн саналыг дэмжиж байна?! Шуурхай хуралдаж батлах хэрэгтэй!! Жингийн цуваа явдагаараа явж жингэр ноход хуцдагаараа хуцаж хоцрох нь тодорхойшдээ?! Өарсдөө ажил хийлэггүй өрөөлийг ажил хийлгэдэггүй ноходыг бүү тоо?!

  • Одоогийн хэлэлцүүлж буй бүх өөрчлөлтийн саналыг дэмжиж байна?! Шуурхай хуралдаж батлах хэрэгтэй!! Жингийн цуваа явдагаараа явж жингэр ноход хуцдагаараа хуцаж хоцрох нь тодорхойшдээ?! Өарсдөө ажил хийдэггүй өрөөлийг ажил хийлгэдэггүй ноходыг бүү тоо?!

  • Одоогийн хэлэлцүүлж буй бүх өөрчлөлтийн саналыг дэмжиж байна
    Одоогийн хэлэлцүүлж буй бүх өөрчлөлтийн саналыг дэмжиж байна?! Шуурхай хуралдаж батлах хэрэгтэй!! Жингийн цуваа явдагаараа явж жингэр ноход хуцдагаараа хуцаж хоцрох нь тодорхойшдээ?! Өарсдөө ажил хийлэггүй өрөөлийг ажил хийлгэдэггүй ноходыг бүү тоо?!
    ?! Шуурхай хуралдаж батлах хэрэгтэй!! Жингийн цуваа явдагаараа явж жингэр ноход хуцдагаараа хуцаж хоцрох нь тодорхойшдээ?! Өарсдөө ажил хийдэггүй өрөөлийг ажил хийлгэдэггүй ноходыг бүү тоо?!

Холбоотой мэдээ