Долоо хоногийн фото тойм

Л.Батдорж

2019-06-23

2019-06- 17  Даваа гариг

Шилэн технологи ашигласан анхны ЭЕШ эхэллээ

Боловсролын үнэлгээний төв ЭЕШ-д шилэн технологиор бүтээсэн шууд засалтын машин нэвтрүүллээ. Энэ машиныг Азийн хөгжлийн банкны “Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд боловсролын чанар хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд авсан бөгөөд АНУ-д үйлдвэрлэсэн юм байна.

Шалгалтын хуудсыг тус машин руу оруулахад нууцлалын баганан кодыг шууд уншиж, анхны оноог шууд хэвлэдэг бөгөөд цагт 1800 хуудас унших хүчин чадалтай аж. Энэхүү шалгалтын материалыг шууд засдаг машиныг өнгөрсөн онд Ховд, Орхон аймагт туршсан нь амжилттай болсон тул орон даяар ийн ашиглаж эхэлж байна. Улсын хэмжээнд шалгалтын 32 төвд 64 машин ажиллаж байгаа юм байна.

 

 

2019-06-18 Мягмар гариг

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа.

          “Тавантолгой түлш” компани энэ жил 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 70 мянган тонныг нөөцөлж, 3000 тонныг борлуулаад байна. Мөн түүхий эдийн 250 мянган тонны нөөцтэй байгаа тухай компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар танилцуулав.

Түүхий нүүрсийг ахуйн хэрэглээний зориулалтаар нийслэл хот руу оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж байгаа.

 

 

2019-06-19 Лхагва гариг

“Жаст”-ын  Ш.Батхүүгээр улсад учруулсан хохирлыг төлүүлнэ

Эрдэнэт үйлдвэрийг Стандарт банкны барьцаанд тавьсан Ш.Батхүүтэй холбоотой 52 орчим тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө байгаа талаар мэдээллийг АТГ-аас албан бичгээр ирүүлсэн байна.

Уг хөрөнгийг худалдаж, улсад учруулсан хохирлыг төлөхөд зориулна” хэмээн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ.

 

 

2019-06-20  Пүрэв гариг

Онцгой байдлын байгуулллагын 15 жилийн ой

Онцгой байдлын байгуулллагын түүхт 15 жилийн ойн тохиож байна.  Соёлын төв өргөөнд болж буй ойн баярын арга хэмжээнийн үеэр  Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын ерөнхий газрыг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулан өглөө.

 Түүхийн 15 жилийн хугацаанд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 17012 эрдэнэт хүний амь нас, 310.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

 

 

2019-06-21  Баасан гариг

Шүүхээс М.Энхсайханыг суллах шийдвэр гаргажээ

АТГ-аас /06.20/ Ерөнхий  сайд асан М.Энхсайханыг баривчилж, гэрт нь нэгжлэг явуулсан. Тус газраас “Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бус давуу байдал олгосон байж болзошгүй учраас баривчилсан” хэмээх тайлбар өгсөн байдаг.

Тэгвэл  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс АТГ-ын   М.Энхсайханыг  үргэлжлэн хорих хүсэлтийг хэлэлцээд хорих шаардлагагүй гэж үзэн чөлөөлсөн байна. Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс М.Энхсайханыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж шүүх үзэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ