Шүүхээс М.Энхсайханыг суллах шийдвэр гаргажээ

2019-06-21

Т.САЙХАН

АТГ-аас өчигдөр /06.20/ Ерөнхий  сайд асан М.Энхсайханыг баривчилж, гэрт нь нэгжлэг явуулсан. Тус газраас “Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бус давуу байдал олгосон байж болзошгүй учраас баривчилсан” хэмээх тайлбар өгсөн байдаг.  Тэгвэл  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс АТГ-ын   М.Энхсайханыг  үргэлжлэн хорих хүсэлтийг хэлэлцээд хорих шаардлагагүй гэж үзэн чөлөөлсөн байна. Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс М.Энхсайханыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж шүүх үзэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

сурвалж:www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ