Б.Баатархүү: Т.Энхсайханы нөхрийг хална гэсэн мэдээлэл худлаа

2019-06-17

Б.Насанцацрал

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү өнөөдөр /06.17/ мэдээлэл хийлээ. Тэрээр“Ардчилсан намаас зургадугаар сарын 11-14-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт жагсаал, цуглаан зохион байгуулах хүсэлтийг дүүргийн Засаг даргад хүргүүлжээ. Үүнийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар хүлээн аваад жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11.1-т заасан шаардлагыг хангахгүй байгаа тул бүртгэх боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Татгалзсан хариу өгсөн хэдий ч зургадугаар сарын 10,11-ний өдөр АН-ын зүгээс 11.00 -12.30 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дээр бүртгэлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан гэв.   Тиймээс бүртгэлгүй жагсаал, цуглаан зохион байгуулж хууль зөрчсөн тул Цагдаагийн байгууллагаас албан мэдэгдэл, шаардлага өгчээ. Гэвч жагсаал, цуглаанаа үргэлжлүүлэн явуулсаар байсан байна. Иймд энэхүү хэргийгз өрчлийн тухай хуулийн 5.8-т заасны дагуу хэрэг бүртгэл, зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлийн ажил явагдаж байгаа аж.

Үүний дараа зургадугаар сарын 12-ны өдөр АН-аас Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Австрали Улсын элчин сайдаар томилохыг эсэргүүцсэн жагсаал, цуглааныг зохион байгуулжээ. Энэхүү жагсаал, цуглааныг Гэрлэх ёслолын ордны талбай дээр зохион байгуулахаар бүртгүүлсэн байдаг. Гэвч байрлалаа өөрчлөн Австрали Улсын элчин сайдын яамны гадна талбайд буюу зөвшөөрөлгүй газар жагсаал, цуглаан зохион байгуулсан байна. Дипломат харилцааны тухай Венийн конвенцийн хуулиар аливаа улс орны дипломат төлөөлөгчийн газрын аюулгүй байдлыг хүлээн авагч улс хариуцна гэж заасан байдаг. Ийнхүү дипломат төлөөлөгчийн аюулгүй байдалтай холбоотой асуудал гарсан тул жагсаал, цуглаан зохион байгуулагч нарт нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба уг талбайд жагсаал зохион байгуулж болохгүй хэмээн жагсаалыг тарахыг шаарджээ. Улмаар жагсаал, цуглаан зохион байгуулагч Т.Энхсайхан “Нөхөр маань цагдаагийн газар алба хашдаг. Дахиж жагсвал нөхрийг тань ажлаас хална” гэж дарамталсан гэж хэлжээ. Үүнийг ташаа  мэдээлэл болохыг мэдэгдлээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ