Б.Лхагважаргал: Үерийн улмаас үргэлжлүүлэн зам хаана

2019-06-17

Б.Насанцацрал

Амралтын өдрүүдэд болсон үерийн улмаас нийслэлээс баруун тийш орж, гарах замын хөдөлгөөнийг хаасан билээ. Үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Лхагважаргалаас тодрууллаа.  Тэрээр “Амралтын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас замын хөдөлгөөн нэлээд  хүндэрсэн. Одоогийн байдлаар Төв аймгийн Лүн, Баянхангай чиглэлд автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаад байна. Хязгаарлалтыг өнөөдөр буюу зургадугаар сарын 17-нд цуцлана гэж байгаа ч  хугацааг үргэлжлүүлэн сунгаж магадгүй нөхцөл байдалтай байна. Мөн Төв аймгийн нутаг, Дундговь аймгийн Мандалговь руу явах замын 70 км-т замын зорчих хэсгийн нэг эгнээ бүхэлдээ усанд автсан байдалтай байна. Бусад аймгуудын нутгаар зорчих хэсэгт аюул, саад тулгараагүй ч зорчих хэсгийн баруун, зүүн талаар орших шороон зам нийлээдгүй усанд урссан. Түүнчлэн  борооны улмаас зам эвдэрч, хөрс суларсан учраас зөвхөн дээрх замууд гэлтгүй бусад замаар зорчихдоо хурдаа тохируулж, онцын шаардлагагүй бол орон нутгийн замд гарахгүй байхыг анхааруулж байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ