Азийн урлагийн наадмын шилдгүүд тодров

2019-06-17

Д.ЦЭРЭННАДМИД

Улаанбаатар хотноо бүтэн таван өдөр үргэлжлэн дуу хуураа цалгиулсан “Азийн ардын урлагийн анхдугаар наадам” өчигдөр хаалтын тоглолтоо хийж өндөрлөв. Энэ наадамд Малайз, БНХАУ, Япон, БНСУ, Франц, Турк, Узбекистан зэрэг 12 орны 200 гаруй ардын авьяастан оролцож Монгол орны соёлын их өвтэй танилцаж урлагийн таван төрлөөр өрсөлдсөн юм. Уг наадмын 4000 евро дагалдах гранпри шагналыг Дорнод аймгийн театрын “Туургатан” хамтлагийнхан хүртлээ. Удаахь дэд байрт БНСУ, гуравдугаар байрт Өвөрмонголын уранбүтээлчид шалгарав. Монголын нийслэлд анх удаа болсон энэхүү наадмын хүрээнд “Соёл урлаг үндэсний дархлаа” хүндэтгэлийн тоглолт, ардын урлагийн фестваль, шилдгүүдийн нэгдсэн тоглолт үзэгчдийн сонирхлыг их татав. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлснээр энэ наадмыг жил бүр уламжлал болон зохиохоор болсон байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ