БНАСАУ руу шатахуун экспортлохоо зогсоохыг уриалжээ

2019-06-16

Б.ТУУЛ

БНАСАУ руу шатахуун экспортлохоо нэн даруй зогсоохыг АНУ, Япон, Герман, Франц тэргүүтэй 20 гаруй орон олон улсад уриалсан байна.

НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн Хориг арга хэмжээний асуудал хариуцсан хороонд өргөн барьсан тайланд дурдсанаар, БНАСАУ НҮБ-ын хоригийг зөрчиж, заасан хэмжээнээс илүү хэмжээний шатахуун импортолж байгаа аж. Уг хориг арга хэмжээнд БНАСАУ-ыг жилд 500 мянган торх шатахуун импортлохыг зөвшөөрсөн байна.

БНАСАУ-ын шатахууны импортод тавьсан хоригийн хэрэгжилт маш муу байгаа бол нүүрс, төмрийн хүдрийн хориг харьцангуй сайн хэрэгжиж байна гэж уг мэдээлэлд дурджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ким Жөн Унаас “маш халуун дулаан, сайхан захидал” хүлээн авсан хэмээн мэдэгдсэний дараахан дээрх мэдээлэл гарчээ

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ