Хүчтэй аадар бороо үргэлжлэн орно

2019-06-16

С.САРУУЛ

Төв аймгийн Лүн сумын нутгаар хүчтэй аадар бороо орсны улмаас Атар 13-т үер бууж, Баянхангай сумаас Лүн сум хүртэлх 110-113 км-т засмал зам цөмөрсөн тул Лүн сумаас зүүн тийш Улаанбаатар хот руу чиглэсэн хөдөлгөөнийг өчигдрөөс /2019.06.15 /түр хязгаарлаад байна.  Тэгвэл Дархан, Сэлэнгэ аймгуудын өмнөд хэсэг, өнөөдөр буюу 16-нд ихэнх нутгаар хүчтэй аадар бороо орох тул үер, усны аюулаас урьдчилан сэргийлж, онцын шаардлагагүй бол хөдөө, орон нутаг руу зорчихгүй байхыг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ