Замын тусгаарлагч хашлагыг дотооддоо үйлдвэрлэх боломжтой

2019-06-14

Т.НАМУУН

БНХАУ-аас замын тусгаарлагч  хашлага оруулж ирсэн Нийслэлийн төр захиргааны байгууллагын албан тушаалтнуудтай холбоотой авлnгын хэргийн талаар Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбооноос  өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Засгийн газрын аж үйлдвэржилтийн бодлогын зөвлөлийн гишүүн С.Шагдаржав “Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы захирамжаар импортолж оруулж ирсэн замын тусгаарлагч хашлагыг дотооддоо үйлдвэрлэх боломжтой байсан. 5000 метр орчим тусгаарлагч хашлагыг 700 сая төгрөгөөр худалдан авч байрлуулсан. Гэтэл үүнийг үндэсний метал хийц, хуванцар эдлэлийн компаниуд 20-50 хувиар хямд үнээр хийх боломжтой байсан” гэж байлаа. Тэд БНХАУ-аас замын тусгаарлагч  хашлага оруулж ирсэн нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, ард түмнийг ажлын байраар хангах боломжийг үгүйсгэж, улсын төсвийг зохисгүй ашиглаж байгааг ч хэлж байсан юм. Мөн “Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”, “Төрийн албаны тухай хууль”, “Төсвийн тухай хууль”-ийн холбогдох заалтуудыг ноцтойгоор зөрчиж байна. Иймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Болормаа нарт хууль эрх зүйн хүрээнд шалгуулах хүсэлт явуулсан” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ