Рианна ээж болохыг хүсч байна гэв

2019-06-14

Х.ОЮУНБОЛД

Дуучин Рианна хэзээ ч хувийн амьдралаа ярьдаггүй. Тэрээр хэнтэй зугаалж болзсон, хэнээс харилцаагаа тасалснаа ярьдаг дуучдын нэг биш.  Мөн тайзнаас гадуурх амьдралынхаа талаар ярьдаггүй. Гэхдээ энэ удаа Барбадосын дуучин Рианна энэ журмаа зөрчиж “Interview” сэтгүүлд ярилцлага өгчээ. Этгээд хэв маягтай дуучин бүсгүй Арабын тэрбумтан Хассан Жамильтай үүсгэсэн харилцаа нь сайн байгаагаас гадна ээж болохыг хүсч байгаагаа ярьсан байна. Рианна, жүжигчин Сара Полсонд энэ тухайгаа хэлсэн аж. Дуучнаас хоёр жил болзож байгаа Арабын тэрбумтанд дурласан талаар нь асуухад тийм гэж хариулжээ. Хэдийгээр Рианна  Хассан Жамильтай ойрын хугацаанд хуримаа хийх эсэхээ батлаагүй ч хүүхэдтэй болохыг их хүсч байна гэв. Энэ ньтүүний хамгийн их хүсч байгаа зүйл гэсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.6.14  БААСАН  №121  (6088)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ