Ардын урлагийн их наадам

2019-06-13

Д.ЦЭРЭННАДМИД

Азийн ардын урлагийн их наадам Улаанбаатарт эхлээд байна. Энэ наадамд БНХАУ, БНСУ, Казахстан, Энэтхэг, Индонез зэрэг 12 орны 200 гаруй уранбүтээлч оролцож байгаа юм.

Өнөөдөр уг наадмын албан ёсны нээлт Их жанжин Сүхбаатарын талбайд болов. Уг ёслолоор ардын урлагийн гайхамшгийг үзүүлж орон орны авьяастнуудын  найрамдал нөхөрлөлийн сайн сайхныг харуулсан юм. Их наадам ардын дуу, бүжиг, хөгжим, язгуур урлаг болоод олон үндэстний зан үйлийн таван төрлөөр таван өдөр үргэлжлэх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ