Цацрагийн ослын үед хэрхэн хамтарч ажиллах вэ?

2019-06-13


Т.НАМУУН

Манай улсад цөмийн технологийг эрүүл мэнд, хөдөө аж ахуй, уул уурхай, мал аж ахуй, судалгаа шинжилгээнд зонхилон ашигладаг. Үүнтэй холбогдуулан ХСҮТ-ийн Цацрагийн аюулгүйн албанаас “Цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын үед үзүүлэх эмнэлэгийн яаралтай тусламж” сэдэвт үндэсний сургалтыг зохион байгууллаа. Сургалтад цацрагийн үеийн ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх, осол болсон үед анхны тусламж үзүүлэх, ослын үед арга хэмжээ авч буй багуудтай хэрхэн хамтарч ажиллах талаар мэдээлэл хүргэсэн. Мөн Хирошима их сургуулийн Цацрагийн ослын үеийн эмнэлгийн яаралтай тусламжийн төвийн профессор Хирошиха Нобуюуки Япон улсад цацрагийн ослын үеийн эмнэлгийн яаралтай тусламжийн системийн талаар өөрийн орны туршлага дээр тулгуурлан тайлбарласан юм.

Цөмийн технологи ашиглаж байх үеийн аюулгүй ажиллагааг дагаж мөрдөхгүй бол эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хувьд цацрагийн тунгийн хэмжээнээс хамааран сөрөг үр дагавар гардаг. Тодруулбал, хорт хавдар үүсэх нөхцөл болдог бөгөөд нүдний болор цайх, бамбай булчирхайн зангилаа үүсэх, бамбайн дэргэдэх булчирхайн үйл ажиллагааны эмгэгүүд үүсэх магадлалтай. 8-25 долоо хоногтой ураг цацрагт өртсөнөөр тархины хөгжил ба биеийн өсөлт хоцрогдолтой, зүрх, элэгний архаг өвчнүүд, цусан дахь холестеролын түвшин ихсэлт, дархлалын системийн үйл ажиллагааны алдагдлууд гэсэн хавдрын бус өвчлөлүүд үүсдэг ажээ. Цацраг идэвхт үүсгүүр бүхий тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, аюулгүйн ажиллагааны дүрэм мөрдөөгүйгээс цацрагийн осол гарахад хамгийн түрүүнд хүмүүст сэтгэл зүйн дэмжлэгийн арга хэмжээг авах шаарлагатай ажээ. Үүний дараа эмнэлгийн анхны тусламжийг үзүүлдэг байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ