Бэлчээрийн тогтвортой хөгжилд анхаарал хандуулах цаг нь иржээ

2019-06-13

П.ДОЛГОРСҮРЭН

Өнөөдөр “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” Олон Улсын II бага хурал эхэллээ. Уг хурал нь зургаадугаар сарын 13, 14-ний өдрүүдэд зохиогдох аж. Энэ үйл ажиллагааг Ази болон Европын эрдэмтэн, судлаачид хамтран зохион байгуулж байна. Хурлаараа Монгол орон төдийгүй дэлхий дахинд нүүрлээд байгаа хүрээлэн буй орчны цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийг зөв зохистой хуваарилах, дэлхийн дулаарлын учир шалтгаан үр дагавар, байгалийн нийтлэг тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэж, санал солилсцноор БОАЖЯамны үйл ажиллагаанд Олон Улсын бодлогын үр дүн ихээхэн ач холбогдолтой гэдгийг онцолж байлаа.

Бага хурал дээр  Хятад, Япон, Энэтхэг, Солонгос зэрэг улсуудын төлөөлөгч нар нийт таван илтгэлийг онцолж танилцууллаа. Япон улсын “Tottori их сургууль, хуурай газрын судалгааны төвийн профессор Донг Сүочэнг “Бэлчээрийн тогтвортой хөгжил” сэдвийн хүрээнд илтгэлээ тавив. “Бэлчээрийн тогтвортой хөгжлийг мэдлэгт суурилсан технологи, үйл ажиллагааг нэгтгэх , биологийн төрөл зүйл, экосистемийн үйлчилгээ, бэлчээрийн мал аж ахуйг тогтвортой байлгахын зэрэгцээ хүнсний болон шилэн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг хангахад чиглэсэн байгаль орчны асуудлуудын талаар чухалчилж байна. Бэлчээрийн тогтвортой хөгжлийн үйл ажиллагаа нь хамтын оролцоон дээр суурилдаг. Малчид урт удаан хугацаанд бэлчээрийг тогтвортой ашиглахын тулд бэлчээрийг болоод байгалийн нөөцийг хамгаалах хэрэгтэй. Гэсэн хэдий ч энэ асуудал өдөр ирэх тусам өөрчлөгдсөөр байна. Цаг уурын өөрчлөлт, газрын доройтлын улмаас байгаль орчин өөрчлөгдөж байгаа” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ