Сайханы хөтөлийн замыг хаажээ

2019-06-13

Т.САЙХАН

Сэлэнгэ аймгийн Сайханы хөтөлд зам засвар, шилэн гүүрний ажил хийгдэж байгаатай холбогдуулан энэ сарын 10-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар зам хаажээ.

Уг ажлын хүрээнд найман км хатуу хучилттай засмал зам шинээр тавьж, Сайханы хөтлийн хоёр өндөр хавцал дээгүүр 70 метр урттай , 30 метрийн өндөр шилэн тавцантай гүүр барих бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.

Дээрх бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан Сайханы хөтөл тийш түр хугацаагаар зорчихгүй байхыг Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ Үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас анхааруулсан байна. 

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ